НИТХ дахь ХҮН-ын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмчлөлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг хэлэхдээ, "Нийслэлийн өмч хөрөнгүүд эзэнгүй, хяналтгүй зарцуулагдсаны нэг жишээ Төв цэнгэлдэх хүрээлэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үлдсэн 12 га газрыг иргэдэд нээлттэй, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай болгох шаардлагыг тавьж, НИТХ-аар хэлэлцэх асуудалд оруулж байна.
Түүнчлэн Улаанбаатар спорт менежмент гэж компани нь Зүүн Азийн наадам зохион байгуулна гэж хувийн болон төрийн байгууллагуудаас хандив авсан байдаг. Нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барих ёстой байсан боловч сэндвичин балгас болгосон. Өмч хөрөнгийн ашиглалт, хяналт тал дээр шахаж ажиллах ёстой гэж манай намын бүлгээс үзэж байна" гэв.