Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд нийт 56 гэрчийг дуудаад байгаа бөгөөд эмийн үнэ тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаа, чадавх, эмийн зохицуулалтын төлөвшлийн асуудлыг ч хамааруулан хэлэлцэх юм. Сонсголын эхэнд Монгол Улс дахь стандартын бус, бүртгэлгүй, дуураймал, эмийн тархалтын судалгааг танилцууллаа.
Танилцуулгад "2018-2023 онд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эм, вакцин, оношлуур болон биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэсэн тухай Цагдаагийн ерөнхий газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд ирүүлсэн 2/321 тоот. Бүртгэгдсэн нийт хэрэг 1242, мөрдөн байцаалтын 1205, хэрэг бүртгэлийн шатанд 37, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар зүйлийн 20.7-д заасан "Мансууруулах эмсэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах" хэрэг 1189, Мөн хуулийн 20.14-д заасан "Хууль бусаар эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдаалах, түгээх" хэрэг байгаагаас Хэрэг бүртгэлтэд 34, мөрдөн байцаалтад 141, нийт 175 хэргийн үлдэгдэлтэй.
Бүртгэгдсэн гомдол мэдээллийн 97 хувь гомдлын шатанд нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шийдвэрлэсэн" гэв.
Сэтгэгдэл (1)