Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд нийт 56 гэрчийг дуудаад байгаа бөгөөд эмийн үнэ тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаа, чадавх, эмийн зохицуулалтын төлөвшлийн асуудлыг ч хамааруулан хэлэлцэх юм. Сонсголын эхэнд Монгол Улс дахь стандартын бус, бүртгэлгүй, дуураймал, эмийн тархалтын судалгааг танилцууллаа.
Тэрбээр "Судалгааны явцад үндэсний үйлдвэрийн 105, импортын 74 эм стандартын бус байгаа нь илэрсэн. Үндэсний үйлдвэрийн 561 эмийн дээжээс, импортын 1170 эмийн дээжээс шинжилжээ. Дээжийн тархцыг аймаг, сум, дүүргээр нь ангилахад СХД-т хамгийн их стандартын бус худалдаалагдаж байсан. Жил бүр шалгалт явуулдаг ч чанаргүй эмийн тоо буурдаггүй. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй 5 нэр төрлийн 305 ширхэг эмийг илэрсэн. Хүчинтэй хугацаа нь дууссан 397 нэр төрлийн 4832 эмийг худалдаалж байсныг илрүүлсэн. Эмийн чанарын шалгалт хийх бүрд чанаргүй эм илэрсээр байна" гэв.