Талх, гурил, будаа болон мах махан бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны 3 дугаарсард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 13.8 хувь, хонь, ямааны махны үнэ 9.8 хувь, адууны махны үнэ 4.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 14.7 хувиар өсөхөд будааны үнэ 5.7 хувь, гурил 17.4 хувь, талх, нарийн боов 16.5 хувь, гоймон 12.8 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлсөн бай