Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар их цэвэрлэгээ зохион байгуулах үүрэг өгсний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээг зарлаад долоо хоног өнгөрч байна.
Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн захирагчийн ажлын албаны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд цэвэрлэгээ хийсэн байна.
Мөн Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалан, байгууллага, орчныхоо өнгө үзэмжийг сэргээн, угаалгатай их цэвэрлэгээг эхлүүлжээ.