Ховд-Улиастайн хатуу хучилттай замын нэг хэсэг Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ.
Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд “Мянганы зам” анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байгаа юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг эхлүүлнэ. ”Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд, малчид аюулгүй, стандартад нийцсэн замаар саадгүй зорчих боломжтой болно.
Сэтгэгдэл (1)