"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн юм. Тэгвэл монголын хамгийн олон хэрэглэгчтэй "Хаан банк" 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлж дууссан байна.
Энэ талаар банкны албан ёсны хуудаст байршуулсан мэдэгдэлд "1072 хувьцааны мөнгийг ирүүлсэн жагсаалтын дагуу иргэдийн данс руу бид бүрэн шилжүүлж дууслаа. Хүлээцтэй байж, бидэнтэй хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Хэрэв таны мөнгө шилжиж ороогүй бол үнэт цаасны компанидаа хандаарай" гэжээ.