УОК-оос хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Гуравдугаар сарын 6-ны өдрийн үнэлгээгээр зургаан аймгийн 20 суманд төмөр зудтай байна. Эдгээр сумдад 12,5 мянган малчин өрх, 5,2 толгой мал хаваржиж байна. 16 аймгийн 85 суманд цагаан зудтай байна. 51,1 мянган малчин өрх, 17,4 сая мал хаваржиж байна. Цагаанаар зудархуу 40 сум, нийслэлийн хоёр дүүрэг байна. Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч байгаа учир цасан бүрхүүлийн хэмжээ нимгэрсэн. Гэхдээ зарим гуу жалганд 80 см хүртэлх хунгарласан цастай байна.
Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 5,222,950 толгой мал хорогдсон. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар, Төв, Хэнтий, Архангай, Дундговь аймаг.
Улсын хэмжээнд 2700 орчим малчин өрх нийт малынхаа 70 хувь болон түүнээс дээш хувийг хорогдуулсан. Харин 380 өрх 100 хувь малгүй болсон. Малын хорогдлын тоон мэдээлэл маргааш шинэчлэн гарна" гэв.
Д.Батчулуун