Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын асуудлаар АТГ-т хандлаа. Энэ үеэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төв цэнгэлдэхийн асуудалтай холбоотой ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийг миний бие ахлаж байгаа. 2007 онд төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийн хувь хүн дээр 100 хувь болгож бүртгэсэн. Энэ үед Нийслэл 51 хувь уу, 49 хувь уу хэмээн эзэмших асуудалд маргаантай байсан.
Харин гэмт хэргийн шинжтэй баримт бичгүүдийг болон Т.Нямдаваа гэдэг хүний хүсэлт дээр үндэслэн Улсын бүртгэл 2007 онд 100 хувь хувь хүний эзэмшлийнх гэж бүртгэсэн. Бүртгэл хийлгэсэн цагаасаа эхлэн төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газрыг хэсэгчлэн шилжүүлж ирсэн.
Нэг эзэмшигтэй учир НИТХ-аар оруулахгүйгээр шууд нэг хүний гарын үсэгтэй шилжүүлж эхэлсэн. Улсын бүртгэлд нэг хүний 100 хувийн эзэмшил хэмээн бүртгэсэн асуудлыг гэмт хэргийн шинжтэй хэмээн АТГ-т хандаж байна.
Мөн ижил нэртэй байгаа нь бидэнд төөрөгдөл учруулж байна.
Ижил нэртэй учир төөрөгдүүлээд албан тушаалаа аль аль нь хэрэглээд явж байсан дүр зураг ажиглагдсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)