Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл дэх үйлдвэр технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тухай, Барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр ИХТ Д.Гантулга үг хэллээ.
Тэрбээр "Би санал хэлж байна. Миний саналд хариулт өгөх шаардлаггүй. Нямбаатар даргаа, эмгэнэл илэрхийлэх нь шоу биш. Энэ бол хүн ёсны харилцаа. Нэг тийм юм гаргаад тавьчихад юун улс төр яриад байдаг юм бэ" гэв.
Д.Батчулуун