Шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд тухайн дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдал болон Цагдаагийн хэлтэс хамтран нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Гуравдугаар сарын 23-ны байдлаар:
-Баянгол дүүргийн 22, 23 дугаар хорооны 25
-Баянзүрх дүүргийн 11, 23 дугаар хорооны 344
-Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны 48
-Сонгинохайрхан 7, 9, 40, 41, 26 дугаар хорооны 48
-Сүхбаатар дүүргийн 7, 14, 15, 16, 18, 19, 20 дугаар хорооны 663
-Хан-Уул дүүргийн 5, 8, 9, 10, 14, 13 дугаар хорооны 76
-Чингэлтэй дүүргийн 8, 10, 11, 12, 17, 20, 23, 24 дүгээр хорооны 102 буюу нийт 34 хорооны 1,306 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа аж.