Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Усны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.
Түүнчлэн жил бүр НҮБ-аас улс орны шийдвэр гаргагчдад усны талаар баримтлах бодлогын чиглэлийг санал болгох, анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриа гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд “Ус ба Энхтайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.