Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр энэ оны хоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11%, өмнөх сараас 1.8%-аар нэмэгджээ.
Тодруулбал хуучин орон сууцны үнэ өмнөх жилээс 10.4%, шинэ орон сууцных 11.7%-аар өссөн байна.
Улаанбаатарт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая, хуучин орон сууцных 3.7 сая төгрөг.
Шинэ болон хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд 2.6 сая төгрөгийн үнэтэй байгааг ҮСХ-оос мэдээллээ.
Сэтгэгдэл (3)