"Авотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 2023 оны 11-р сарын 1-ний өдрөөс улс орон даяар техник хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2024 оны 1-р сарын 15-ны өдрийн байдлаар 185399 цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилуулаад байна.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч ТА өөрт ойр техник хяналтын үзлэгийн төвд хандан үнэ төлбөргүй цахим гэрчилгээгээ суурилуулна уу.