“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт ОСГ-ны хорооны иргэдийн нийтийн хурлын эрх зүйн чадамжийн талаар СХД-ийн АН-аас мэдээлэл хийнэ.
ҮХЦ-ийн гадаа
11:00 цагт Ардчилсан намын гишүүд ҮХЦ-д гомдол гаргаж буй талаараа мэдээлэл хийнэ.
ҮСХ-нд
11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулна.
Мо Эн Ко ХХК-ийн үүдэнд
11:30 цагт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэвлэлийн хурал хийнэ. 2024 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн иргэний танхимд "Мо Эн Ко" гадаадын хөрөнгө оруулалтай хувьцаат компанийн "Ховд аймагтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний үр дүн, Монгол Улсын болон Олон Улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомжийн хүрээнд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн ур дагавар" сэдвийн хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, ард иргэдийн төлөөлөл, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлогч "Мо Эн" Ко" гадаадын хөрөнгө оруулалтай хувьцаат компанийн удирдлагуудыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийх гэж байгаа талаараа мэдээлэл өгнө.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Иргэд ямар агаараар амьсгалж байгаагаа мэдэх эрхтэй. Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрх зөрчигдсөөр байна. Хуулиар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудын эс үйлдлийг эсэргүүцэж Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар мэдээлэл хийж, шүүхэд гомдол гаргах болсноо мэдэгдэнэ.