Өнөөдрийн 10 цаг 50 минутын байдлаар Дамбадаржаа, Хайлааст орчмын агаарын чанарын индекс 300-г давсан байна. Харин Баянхошуу орчим их бохирдлын хэмжээнд байна. Тодруулбал, АЧИ 401-500 хүрсэн тохиолдолд "Маш их бохирдолтой" гэж үзнэ. Энэ үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт, салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай юм.
М.Жаргал