АТГ албан тушаалтны 2023 оны Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд цахим системээр дамжуулан зохион байгуулж байна.
Түүнчлэн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 482 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. Үүнээс 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор 296 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа талаар мэдээллээ.
Өнгөрсөн 7 хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Нэмж мэдээлэхэд АТГ энэ оноос эхлэн ХОМ-т виртуал хөрөнгийг хамааруулан тооцож байна.