БНХАУ-ын "Yutong Bus" компанийн үйлдвэрээс худалдаж авч буй нийтийн тээврийн шинэ автобуснуудын хоёр дахь ээлжийн 50 автобус Улаанбаатар хотод ирээд байна. Түүнчлэн тухайн автобусанд смарт картын төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байгаа аж.
Одоогоор "Yutong Bus" компаниас худалдаж авах 620 автобусны 85-ыг нь хүлээж аваад байна. Цаашид автобуснуудыг дараах хуваарийн дагуу нийлүүлж, ирэх сарын 4-нд сүүлийн ээлжийн 64-ийг авахаар төлөвлөжээ.