“Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимпын их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа баг тамирчдын нээлтийн ёслолын 14 иж бүрдэл хувцсыг “Ханбогд Кашимер” ХХК урлажээ.
Уг ёслолын иж бүрдэлд оёмол малгайтай нөмрөг, сүлжмэл цамц, өмд, малгай ороолт, бээлий, гидр, дотуур цамц, өвлийн түрийтэй эсгий гутал, туг барих тамирчдад лоовуузан малгай, хүннү захтай дээл, бүс зэрэг сүлжмэл болон оёмол бүтээгдэхүүнүүд багтаж байна.
Ташрамд мэдээлэхэд, БНСУ-ын Канвон мужид 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох Залуучуудын IV өвлийн олимпын наадамд 79 улс орны шилдгийн шилдэг 1900 залуу тамирчин хуран чуулж, өвлийн 7 спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөх эрхээ хүртээд байна.