2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2024 оны 01 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, шуурна. 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 хэм хүйтэн. өдөртөө -20...-25 хэм байна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 хэм, өдөртөө -14...-19 хэм хүйтэн байна.
Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-3 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.