Скай Резорт цанын баазын талбайд байрлаж буй “The Mazaalai International Ice and Snow Festival” өнөөдөр нээлтээ хийнэ.
"Мазаалай мөсөн хотхон”-д өнгөрсөн онд бүртгэгдсэн 52 мазаалайн мөсөн баримал, 50 метр урт гулсуур, мөн 12 метр өргөн, 22 метр урттай, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урт цас мөсөн баримал зэрэг олон бүтээл байрлуулжээ. Мөсөн хотхонд 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай, 4000 ам метр талбайг хамарсан онцлогтой.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулж байна. Гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм. Мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилт тогтоох зорилго тавиад буй.
Сэтгэгдэл (1)