Олон улсын судалгаагаар бага болон өсвөр насны хүүхдийг 21:00-22:00 цагийн хооронд унтуулснаар ачаалал даах чадвартай, тэвчээртэй, ой тогтоолт, сэтгэн бодох чадвартай, сэргэлэн цовоо, бүтээмжтэй болж өсдөг байна.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдээ бүтэн, чанартай унтуулж, амралт, даалгаварт нь анхаарал хандуулаарай. Хэтэрхий их даалгавар, нас насанд нь тохирсон ачаалал өгөхийг багш, сурган хүмүүжүүлэгч нар анхаарна уу гэж НЭМҮТ-өөс мэдээллээ.