Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар сонсож байна.
Энэ үеэр 2019-2023 онуудад "Тавантолгой Түлш" ХХК-д 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн "СБМ хангай" ХХК нь ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий компани байна гэдгийг шинжээч танилцуулав. Цаашлаад Л.Одхүүгийн холбоо хамаарлын талаар сонсголыг даргалагч Б.Энхбаяр дараах зүйлсийг танилцуулав.
Л.Одхүү нь Гаалийн ерөнхий газрын санхүүгийн даргаар ажиллаж байсан. Түүний эхнэр Б.Оюунзул нь "Алтан хот" ББСБ-ийн үүсгэн байгуулагч. Энэ нь "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Бадамжунай нарын хамтарсан ББСБ бөгөөд эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн охин Оюунбилэг байна гэв.
Сэтгэгдэл (3)