Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний асуудлаарх ээлжит нээлттэй сонсгол үргэлжилнэ.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд
12:00 цагт УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 12 дугаар сарын 7-ны өдөр эцэслэн баталсан. Нэмэлт, өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчсөн байж болзошгүй талаар Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээнээс мэдээлэл хийнэ.
Эрүүл Мэндийн Яаманд
11:00 цагт Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар мэдээлэл өгнө.