2024 онд болох өвлийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээнүүдийг танилцуулж байна.
Скай Резорт цанын баазын талбайд байрлаж буй “The Mazaalai International Ice and Snow Festival” өнөөдөр нээлтээ хийнэ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулж байгаа бөгөөд гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм. Мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг тогтоох зорилго тавиад буй.
- "Монгол тэмээ наадам" 2024 оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд хотноо болно.
- "Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр Ховд аймаг, Хар-Ус нууранд жил болгон зохион байгуулагддаг. Энэ сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулагдана.
- "Түмэн тэмээний баяр-2024" арга хэмжээ 2024 оны 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад хотод болно. Энэ хүрээнд таван насны хурдан тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн болж, сайхан тэмээтэй хос, шилмэл үүлдрийн буур, шилмэл ингэ шалгаруулна.
- "Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2024 оны 3 дугаар сарын 2-3-нд болно.
- “Цаа, цасны баяр” Хөвсгөл аймгийн Цагаанннуур суманд 2024 оны 3 дугаар сарын 5-6-нд болно.
- Мөсний загасчлалын “Хөвсгөлийн цом” олон улсын тэмцээн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо голын адагт 2024 оны 3 дугаар сарын 15-18 -нд болно.
- “Мөсний загасчлалын дэлхийн АШТ 2024 оны 3 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба, ням гаргуудад Архангай аймгийн Өгийнуурт болно.
М.Жаргал