АН-ын зөвлөлөөс Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг шүүмжлэх гэсэнгүй. Гэхдээ коронавирусийг гадаадаас импортлох замаар зөөвөрлөж авчирч байгаад АН-ынхан санал нэгдэхгүй байна. Гадаад дахь иргэдээ эх оронд нь авчрах нь зөв ч гэлээ гурван сая иргэний эрүүл мэндийг хамгаалах нь төрийн үүрэг юм. Төр энэ үүргээ биелүүлэхэд бэлэн үү гэдэг асуултыг асуумаар байна. үнэхээр аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу. Энэ бол эргэлзээтэй.
Яг үнэндээ бол халдварыг нэг алдвал барьж чадахгүйд хүрнэ. Хөнгөн хэлбэрээр туссан иргэнийг эмнэлгийн байгууллага хүлээж авах боломжгүй гэдгийг салбарын сайд нь мэдэгдсэн. Нэг үгээр хэлбэл, халдвар дагасан улс төрийн попролоо зогсоовол яасан юм бэ. Битгий өөгшүүлээч ээ.
Цахимаар эх оронч сэтгэгдлийг тарааж байна. Олон хүнийг ажиллуулж байна. Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юм уу, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах ёстой юм уу.
Үүнийг бид ярих ёстой. Тусгаарлах байрны асуудал хүнд бий. Хариуцлагыг хаана хаанаа ярих цаг болсон. Төрөөс иргэдийн тархийг угаасан үйл ажиллагаа явуулдагаа больмоор байна. Засгийн газраас зээлийн үндсэн өр, зээлийн төлөх хугацааг хойшлууллаа гэсэн. Энэ бол өр тэглэсэн зүйл биш. Харин өр хуримтлуулсан хэрэг" гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (59)