УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хуралдлаа.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын бүлэг сая өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Энд МУ-ын Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах тухай асуудал байсан. Энд УИХ-ын дарга өөрийн байр суурийг илэрхийлэн, хуулийн бүрэн эрхийн энд хариуг өгнө гэсэн. Үүнээс гадна ЖДҮДС-гаас гишүүдийн авсан зээлтэй холбоотой асуудлаар ярилцаж, зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой хэмээн үзсэн. Гишүүд ийм асуудалд хариуцлага тооцож чадахгүй бол бид цаашид байх ёсгүй гэсэн зарчмын байр суурийг илэрхийллээ” хэмээн ярив.
Тэрбээр цааш нь ярихдаа “Нэгдүгээрт ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах саналыг УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Мөн ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийг ойрын хугацаанд зээлээ эргүүлэн төл гэсэн. Үүнийг нь хууль хяналтын байгууллага шалгаж зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалган тогтоож, энд хариугаа өгч олон түмнээс уучлал гуйх ёстой хэмээн ярьж шийдвэрлэлээ” гэв.
Мөн бүлгийн хурлаар ЖДҮ-ийг цаашид яах талаар ярилцсан байна. Энэ талаар Д.Хаянхярваа “ЖДҮДС-тай холбоотой асуудлыг төсөв хэлэлцэж байх үед сангийн сайд тодорхой хэлж басан. Өнөөдрийг 500-700 тэрбум төгрөгийн зээл ЖДҮДС-аар эргэлддэг. Энд 200 гаруй тэрбум төгрөгийн зээл нь чанаргүй, буруу ашиглагдаж байгаа учир мөнгө тавихгүй гэсэн хэмээн Ч.Хүрэлбаатар хэлсэн. Энд УИХ-д нэлээд маргаан бий болж байгаад 47 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсон. Сая эргэж сангийн сайдын гаргаж буйгаар ЖДҮДС-г цэгцлэх ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байна. Энд эргүүлж бүх хөрөнгийг татаж, буцаад яаж банк руу шилжүүлж банкаар дамжуулдаг болох вэ энэ нөхцөлийг судлах ёстой гэсэн зүйлийг ярьсан” хэмээв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (6)