-
2012 оны 1 сарын 23
-
2012 оны 1 сарын 23
-
2012 оны 1 сарын 23
-
2012 оны 1 сарын 20
Үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн Төрийн ордныг ”бүслээд” байгаа иргэд Ч.Сайханбилэг гишүүнийг дотогш нэвтрүүлэхгүй хэмээн хэсэг бужигналаа. Үнэ хөөрөгдөснөөс болж жагссан хүмүүс улстөрчдийг буулгахыг хүсч байгаа юм.
-
2012 оны 1 сарын 19
Түүнийг Грег Паттило гэдэг. Олон нийтийн YouTube сайтад өөрийн гэсэн фэнүүдтэй болсон байна. Лимбэ үлээнгээ бэтбокс хийж байгаа нь тун өвөрмөц. Түүнийхээ хажуугаар төгөлдөр хуур тоглож байгаа нь бүр ч гайхалтай. Энэ төрөлд азичууд багагүй авьяастай байдаг гэнэ.
-
2012 оны 1 сарын 19
Түүнд машин, унадаг дугуй, галт тэрэг төдий л хэрэг болохгүй. Уулархаг газар, бага зэргийн налуу газар тэрбээр өөрөө л хурдлаад явчихдаг. Хуан Ивес Блондеау гэдэг залуу тэшүүртэй. Гэхдээ тэрийгээ биеийнхээ энд тэнд ч бас байрлуулжээ.
-
2012 оны 1 сарын 19
Энэ шаргал нохой нь анч нохойн төрөлд хамаарагддаг. Эзнийхээ тоглож буй гитарын аялгуунд толгойгоо хөдөлгөж байгааг анзаараарай.
-
2012 оны 1 сарын 18
Испани залуу хоёр гараараа гайхамшгийг бүтээж байна. Тэрбээр гуравхан минутад үзэсгэлэнт байгалийг бий болгож, үйлчлүүлэгчиддээ өгдөг. Атгын чинээ шилний хооронд гуравхан минутын дотор үзэсгэлэнт байгаль бий болохыг яг одоо та харна.
-
2012 оны 1 сарын 18
-
2012 оны 1 сарын 18
Викториа Секрет 2012 оны шинэ усны хувцсыг Кэндайс танилцууллаа. Тачаангуй, секси сүпермодель Кэндайс Суанепоель уг танилцуулгад тоглосон байна. Энэ оны Секретийн усны хувцаснууд дийлэнх нь уяатай байх аж.
-
2012 оны 1 сарын 17
Би ухаан бодолдоо чамтай маш удаан хамт байлаа. Тэгээд би зүүдэндээ чиний уруулыг мянга мянган удаа үнсдэг. Заримдаа би чамайг хаалганы минь цаагуур өнгөрөхийг хардаг. Сайн уу, байна уу, сайн уу, байна уу, байна уу? Тэгээд би хайсаар л. Чиний нүднээс чинь олж хардаг, чиний инээмсэглэлээс хардаг. Зүрхээ нээхийг маш их хүссэн. Яагаад гэвэл нэг л удаа хэлж, нэг л удаа хийх хэрэгтэйг чи мэднэ. Гэхдээ би маш олон удаа хэлмээр байна. Би чамд хайртай.
-
2012 оны 1 сарын 17
Түүний нэрийг Жюли гэдэг. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм. Ер нь Юндэн Гөөгөө дууг гитартай дуулахад хамгийн амархан байдаг гэж гитар тоглодог хүмүүс хэлдэг. Гэхдээ гадаад иргэн ингэж дуулж байгааг та хэрхэн үнэлэх вэ? Сайн уу, муу юу аль нь вэ хө?
-
2012 оны 1 сарын 17
-
2012 оны 1 сарын 17
Дуучин Ж.Алтанцэцэг охидын хамтлаг гаргаж ирэх том ажлыг амлан авч, гардан гүйцэтгэсэн нь зурагтын дэлгэцээр тун ч сайхан харагдаж байлаа. Тэрбээр анхнаасаа л амьдаар дуулдаг охидын хамтлаг гэж батлан хэлсэн ч гай газар доороос гэгчээр нэгэн нээлтийн ажиллагааны үеэр ”Экстаси”-гийн охид ”баригджээ”. Чи бол миний хожсон том Бинго гэж дуулаад дундаа орж явтал тог нь тасарч, шохоорхон харж байсан үзэгчдэд жинхэнэ БИНГО болсон байна.
-
2012 оны 1 сарын 16
-
2012 оны 1 сарын 16
Цаатан монгол охин гэдгээс өөр зүйл нь тодорхойгүй ч ирээдүйд сайн дуучин болох магдалал тун өндөр байгаа нь тодорхой. Ой шугуйд нуугдсан энэ авьяасыг жуулчид ил гаргасан бололтой. ”Бөмбөг битгий хаяарай” хэмээн хүүхдүүдийн дуулдаг дууг мөрний усанд цурхай загас шумбан наадаж байна хэмээн баяжуулан дуулж буй тэрбээр хоолойн чадлаа ”гайхуулахдаа” хоёр гараа алдлан, шугуй-тайзаа хэрхэн эзэмдэхийг хараарай.
-
2012 оны 1 сарын 16
”Алтай Констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ энэ хүлгийг хоёр жилийн өмнө захиалж, хааяа хотын гудамжаар, машин багатай үед явж харагддаг байлаа. 2010 онд болсон авто дрифт шоуны үеэр машинаа гаргаж, олны хараа булаагаад авсан. Гэсэн ч удалгүй микро автобустай мөргөлдсөн гэх яриа гарч, Ламборжини ч харагдахаа болисон билээ. Түүнээс хойш ноён Х.Бат-Эрдэнэ грашдаа хадгалж буй уг машинаа судалтай шар өнгөөр будаж ”тэнэг” болгосон байхыг харсан гэж зарим хүн баталдаг.
-
2012 оны 1 сарын 16
Удахгүй болох цагаан сарын баяртаа Хятад улсын газар газар суугаа монгол үндэстнүүд хэрхэн бэлтгэж байгааг Өвөр Монголын “Одон” телевиз цувралаар үзүүлж байна. Өчигдөрийн мэдээгээрээ тус телевиз Хөх хотын монголчуудын цагаан сарын бэлтгэлийг цухасхан үзүүлсэн нь энэ.
-
2012 оны 1 сарын 16
NASA-гийн энэ видео бичлэгт, хиймэл дагуул Монголын чанх дээрээс зүүн урагш Номхон далайг чиглэн, эх газрын Хятад, Филиппинийн тэнгис, Гуамын арлуудыг өнгөрч Шинэ Зеландын зүүн эрэгт хүрч байгааг үзүүлж байна. Том хотууд, хүн ам төвлөрсөн газруудын гэрэл, аянга цахилгаан гэх мэтийг сансараас харахад туйлын соньхон.
-
2012 оны 1 сарын 16
Хоёр хоногийн өмнө, Италийн ойролцоо осолдсон хөлөгт 4000 хүн зорчиж явсан байна. Үүнээс 40 гаруй хүн сураггүй байгаа бол хамгийн сүүлд Солонгосын хоёр иргэнийг олжээ. Мөн гурван хүнийг нас барсан байхыг олсон байна. Ослын шалтгааныг бүрэн тодорхой болгоогүй байгаа ч далайн хадыг элгээрээ мөргөснөөс болсон гэх таамаглал гараад байгаа аж.