2012 оны 8 сарын 01
БНХАУ-ын Ордос хотноо болж буй “Дэлхийн мисс-2012” тэмцээнд манай оролцогч Х.Баярмаа Топ моделийн тэмцээн буюу шилдэг загвар өмсөгч миссийн шалгаруулалт болж, 47 гоо бүсгүй хоёрдугаар шатанд үлдлээ. 100 гаруй орны бүсгүйчүүд өрсөлдсөн энэ шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Х.Баярмаа шалгарч, шилдэг тоонд багтаад байна.
Уг шалгаруулалтын эцсийн шат ирэх сарын 12-нд болж, ялагч нь тодрох бөгөөд түүнээс Дэлхийн миссийн тэмцээний шилдэг 15-д багтдаг уламжлалтай. Мөн тэрээр авьяаслаг миссийн шалгаруулалтад оролцож, шилдэг 24-ийн тоонд багтаж, дараачийн шатанд шалгарчээ. Хэрэв энэ шалгаруулалтад түрүүлбэл мөн адил шилдэг 15-д үлдэж чадна.