-
2025 оны 6 сарын 25
Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна.
-
2025 оны 6 сарын 25
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна.
-
2025 оны 6 сарын 25
Тууштай, үнэнч зан эзнээ ивээлдээ багтааж, ажил, амьдралын тэгш хэмийг бий болгодог. Хичээсэн бүхэн нь он цагийн эрхээр тодорч, олондоо хүндлэгдэж, бас өөрийн мөн чанарыг тэр хэрээр бий болгосон байдаг нь цагийн урсгал мэт. Хүн бүрийн ажил, амьдралын замнал адилгүй ч сайхан амьдрахын төлөөх зорилго нэг ч байж болно. Ийнхүү бидний нэгэн төлөөлөл НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Батсайханы Батжаргалыг энэ удаагийн nematimes булан танилцуулж байна.
-
2025 оны 6 сарын 25
Увс аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, Ховд сумын төвөөс хойд зүгт 60 км-т, Ховд багийн “Олон нуурын дунд хөх-Ам” гэдэг газар 06 дугаар сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчимд салхины хурд 16-22 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 6 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан байна.
-
2025 оны 6 сарын 25
Нисэхийн сургалтын төвөөс нисэхийн аюулгүй байдлыг сурталчлах 1 сарын аяны хүрээнд байгууллагын аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (Safety Management System)-ны хэрэгжилтийг сайжруулах, "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн ажилтнуудын нисэхийн аюулгүй байдал (Aviation Safety)-ын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор энэхүү санал асуулгыг та бүхнээс авч байна.
-
2025 оны 6 сарын 25
Камертон хамтлагийн 30 жилийн ойн тоглолт энэ сарын 28-ны өдөр "SocialPay Park"-д болно. Үүнтэй холбогдуулан Камертон хамтлагийн гишүүдтэй "Дуу хөгжимтэй ихэр мэт өнгөрүүлсэн 30 жил, сэтгэл зүрхэнд нь орших дуу хөгжмийн үнэн, 30 жил хамт байсан сонсогчдынх нь тухай" цөөн хором ярилцлаа.
-
2025 оны 6 сарын 25
Шанхай хот руу шууд нислэгтэй болсноор Монгол, Хятадын хоорондын аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, зорчигчдын зорчих нөхцөл илүү хялбар болж байгаа нь онцлох ач холбогдолтой бөгөөд Азийн хамгийн том эдийн засгийн төвүүдийн нэг болох Шанхай хот нь Монголын иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд стратегийн чухал чиглэл юм.
-
2025 оны 6 сарын 25
НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
-
2025 оны 6 сарын 25
Цаг уурын байгууллагаас хийсэн 10 хоногийн гангийн зураглалаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай, 0.9 хувь нь хүчтэй гантай, 4.2 хувь нь гантай, 11.3 хувь нь гандуу, 83.3 хувь нь гангүй байна.
-
2025 оны 6 сарын 25
Өнөөдөр нутгийн зүүн хагаст 30 хэмийг давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2025 оны 6 сарын 24
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов, Төрийн өмчит “Навоийуран” компанийн Төслийн газрын захирал Р.Ергашов тэргүүтэй төлөөлөгчдийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр /2025.06.24/ хүлээн авч уулзан, ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
-
2025 оны 6 сарын 24
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын Нувон дүүргийн ИТХ-ын дарга Сон Ёнжүн тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүрэгт зочиллоо.
-
2025 оны 6 сарын 24
Өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод 18 мм аадар бороо орсон. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд борооны ус тогтсон талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
-
2025 оны 6 сарын 24
Нувон дүүргийн зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, ИТХ-ын төлөөлөгч Л.Мөнхтүвшин, Г.Даваацэцэг, С.Нэргүй, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань болон ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Батдулам нар хүлээж авч уулзлаа.
-
2025 оны 6 сарын 24
Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
-
2025 оны 6 сарын 24
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.8 градусаар дулаан, говийн нутгаар дунджаас 0.1- 3.9 градусаар хүйтэн, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
-
2025 оны 6 сарын 24
Баянгол дүүргийн Онцгой комисс (ДОК) өнөөдөр хуралдаж, дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. ДОК-ын хурлаар дүүргийн хэмжээнд Улаанбурхан өвчний тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах хариу арга хэмжээг эрчимжүүлэх болон болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
-
2025 оны 6 сарын 24
Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.
-
2025 оны 6 сарын 24
Жил бүр зохион байгуулагддаг “Хүрээ цам - Даншиг наадам”-д зориулж Гандантэгчэнлин хийдээс хүрээ цам гаргадаг.
-
2025 оны 6 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй зочид төлөөлөгчид энэ сарын 24, 25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.