
Амьтан байтугай хүмүүсийн ч дунд одойчууд байдаг. 24tsag.mn энэ удаад одой амьтдыг хүргэж байна. Энэ дунд том биетэйгээс үхэр, морьдын одой хувилбар багтсан бол жижгээс далайн морины одойг ч орууллаа.
1. Бяцхан нохой: Дэлхийн хамгийн жижиг нохойн бол чиуа-уа. Гэхдээ чиуа-уа дотроо хамгийн жижиг нь Даппи юм. Тэр ердөө 13.7 см өндөртэй.

2. Жижигхэн могой: Могойн төрөл дотор Leptotyphlops carlae хэмээх энэ могой 10.4 см. Нас бие гүйцсэн могой гэхэд дэндүү жижигхэн байна уу?

3. Жараахай мэт загас: Индонезийн Суматра арлаас нэгэн загасчин энэ загасыг барьжээ. 7.9 мм урттай, хумснаас ч жижигхэн энэ амьтныг загас гэхэд үнэхээр эргэлзмээр. Жижиг загасыг 2006 оны нэгдүгээр сард барьсан гэдэг.

4. Намхан пони морь: Тумбелина хэмээх энэ бяцхан морийг дэлхийн хамгийн жижигт тооцдог. 43 см өндөртэй энэ морь одоо таван настай.

5. Хамгийн жижиг муур: 2004 онд Гиннесийн дээд амжилтад бүртгүүлсэн ноён Пийбльс. Унтах болвол аяган дотор ороод хэвтсэн ч алзахгүй.

6. Бяцхан үхэр зусаг: Бяцхан үхэр зусаг төрснөөсөө хойш гурван долоо хоног болоод өсөлт нь зогсчээ. Түүнтэй хамт төрсөн ах, эгч нар нь бүгд хэвийн хэмжээтэй бөгөөд 4-5 инч урттай. Гэтэл бяцхан Пиивии жижиг зоосноос арай том гэнэ.

7. Жижиг хамелон: Brookesia Minima хэмээх хамелоны төрөл угаасаа л жижиг. Гэхдээ энэ бүр хэтэрхий жижиг байгаа биз. Мадагаскарын ширэнгээс олдсон энэ хамелон хагас инч буюу 1.25 см урттай.

8. Жаахан гүрвэл: Британий Виржин арлаас 1965 онд олдож байсан энэ жаахан гүрвэл хамгийн жижиг 10 центийн зоосон дээр цагираглан байна. Түүний урт нь ердөө 16 мм гээд бод доо.

9. Тугал шиг үхэр: Үхэрийг бурханд тооцдог энэтхэгчүүдийн орон. Дэлхийн хамгийн жижиг үхэр тэнд бий, ердөө 80 гаруй см өндөртэй. Одоо 16 настай одой үхрийн цаана зургаан настай үнээ зогсож байна.

10. Одой далайн морь: Далайн морьд угаасаа л жижиг амьтад, тэдний ихэнх нь хумсны толионоос ч жижиг бөгөөд 16 мм бол дундаж. Гэтэл хамгийн жижиг нь 13 мм урттайгаар олдож байжээ.

Сэтгэгдэл (18)