Энэ сарын 20-ны байдлаар 228.799 тонн газрын тос олборлож 218.356 тонн газрын тос экспортолсон хэмээн Уул уурхайн яамнаас мэдэгдлээ.
Одоогоор улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоног буюу нийт 139.819 тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаас А-80 автобензин 65 хоног, Аи-92 автобензин 53 хоног, Дизелийн түлш 48, ТС-1 21 хоногийн нөөцтэй хэмээн албаныхан хэллээ.