Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин шинээр олгож эхэлсэн. Энэ дагуу онлайнаар лиценз олголт явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 27 тусгай зөвшөөрөл олгосон байна.
Мөн Ашигт малтмалын газраас зөвшөөрөл олгох боломжтой нэмэлт 219 талбайд орон нутгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлжээ. Үүнээс гадна дахин 78 талбайд санал авах мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүдийн гаргасан өргөдлийн 80 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах нөхцөлийг хангасан байна.
Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын нийт газар нутгийн 19.88 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос 20.9 сая га талбайд өргөдлөөр, 10.2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар олгоно хэмээн Ашигт малтмалын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (1)