Тэгвэл уг барилгыг худалдах дуудлага худалдаа өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болсон байна.
Засгийн газрын энэ оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 90, 11 дүгээр тогтоолоор Засгийн газрын 10-р байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн. Тэгвэл уг барилгыг худалдах дуудлага худалдаа өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болсон байна.
Дуудлага худалдаан гурван итгэмлжлэгдсэн төлөөлөл оролцсоноос Хаан банкны төлөөлөгч хамгийн өндөр үнэ хэлж Засгийн газрын 10-р байрыг худалдан авчээ. Нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 5.941.400.000 /таван тэрбум есөн зуун дөчин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөс дуудаж 6.715.850.000 /зургаан тэрбум долоон зуун арван таван сая найман зуун тавин мянга/ төгрөгт хүрсэн байна. Энэ нь дуудагдсан үнэ дээр 774 сая 450 мянган төгрөг төгрөг нэмэгдсэн гэсэн үг.
Засгийн газрын 10-р байрыг зарсан мөнгөөр 150 ортой хүүхдийн эмнэлэг барина хэмээн худалдах ажиллагааг эхлүүлсэн билээ. Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг Соёл, спорт, аялал жуулчалын яам байрлаж байсан барилгыг дуудлагаар зарахаар болсон юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (4)