Лондоны бирж дээр “Brent” ангиллын газрын тосны үнэ 6.8 хувиар өсч өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш анх удаа нэг баррель нефтийн үнэ 60 ам.долларт хүрчээ. АНУ-ын “Apache Crop” компани нефть олборлодог шахуургуудаа 70 хувиар цөөлөхөөр шийдвэрлэснээ мэдэгдсэний дараа ийнхүү үнэ огцом өссөн байна. Шинжээчдийн үзэж буйгаар нефть олборлодог нэлээд хэдэн томоохон компаниуд газрын тосны олборлолтын хөрөнгө оруулалтаа танахаар болсонтой холбоотой гэнэ. Гэхдээ АНУ, БНХАУ-ын эдийн засаг идэвхжихгүй бол тус үнэ эргээд буурах төлөвтэй байгаа аж.
Сэтгэгдэл (1)