Татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авах хугацаа маргааш дуусах юм байна. Орон сууц шинээр худалдан авсан болон их дээд сургуульд сурч байгаа хүмүүс энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм. Иргэд өргөдлөө харьяа дүүргийнхээ татварын байгууллагад энэ сарын 14-ний өдрийн ажлын цаг дуустал өгөх боломжтой. Хэдийгээр өргөдөл хүсэлтийг энэ сарын 15-ныг дуустал хүлээн авах журамтай ч амралтын өдрүүд тохиож байгаа тул бямба гаригт дуустал өргөдлийг хүлээн авч ажиллана хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.