Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 29.4 сая ам.доллар, 79.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 313.95 төгрөгийн ханшаар 36.0 сая юань нийлүүлжээ. Харин өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 11.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.