Монголын Хөрөнгийн биржээс 2015 оны 2 дугаар сарын 16-наас эхлэн олон улсын хөрөнгийн зах зээлийн стандарт дэд бүтэц болох “Market Makers” буюу “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцоог нэвтрүүлэхээр болж, өөрийн гишүүн нэр бүхий үнэт цаасны компаниудад 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдийн 12 цагт батламж гардуулж, гэрээнд гарын үсэг зурна.
“Итгэмжлэгдсэн дилер” үнэт цаасны компаниуд нь Монголын хөрөнгийн биржийн арилжааны өдөр бүр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн худалдах, худалдан авах үнийн саналыг давхар гаргах бөгөөд энэ нь үнэт цаасны арилжааг идэвхжүүлж, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагч нь хүссэн өдрөө Засгийн газрын үнэт цаас худалдан авах эсвэл эргүүлэн зарах боломжийг бүрдүүлэх юм.