Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1946.10-1950.16 төгрөгийн ханшаар 46.4 сая ам.доллар, 311.13-312.06 төгрөгийн ханшаар 116.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1949.51 төгрөгийн ханшаар 12.6 сая ам.доллар, 311.89 төгрөгийн ханшаар 58.0 сая юань тус тус худалдав. Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 18.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ гэж мэдээллээ.