Бид өмнө нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОУВС-д захидал илгээж "манайд ирж ажиллаач" гэдэг хүсэлтийг явуулсан тухай мэдээлж байсан. Тэгвэл ОУВС манай Ерөнхий сайдын хүсэлтийг хүлээж авсан бололтой. Учир нь тэд манай улсад ирэх долоо хоногт ирж ажиллахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл байна. Тэднийг урих болсон гол шалтгаан нь Стандбай хөтөлбөрийг авах талаар ярилцах билээ.