Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий 18 үнэт цаасны компанийн арилжаанд оролцох эрхийг гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан. “Монгол секюритис ҮЦК” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул “Компанийн тухай хууль”-ийн 83 дугаар зүйлийн 83.1, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 29 тоот тушаалаар арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.
Сэтгэгдэл (1)