Нэг хэсэг зогсоод байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авч эхлээд байгаа. Ашигт малтмалын газрынхан уг ажлынхаа хүрээнд өдөртөө 30 аж ахуйн нэгжийн өргөдлийг хянан шийдвэрлэх боломжтой учраас нэг өдөрт авах өргөдлийн тоог 30 гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газраас нэг өдөрт 30 цахим дугаар олгох бөгөөд дугаар авсан аж ахуйн нэгжүүд дараагийн өдөр цахим дугаарт заасан цагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт Ашигт малтмалын газарт биечлэн авчирч өгөх юм байна. Ингээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох 2 дугаар сарын хуваарийг танилцуулж байна.