Засгийн газрын энэ сарын 19-ний хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмж нэг тонн A-80-д 252.000, АИ-92-т 259.0 төгрөг, дизель түлшинд 265.0 төгрөгөөр тогтоосон. Үүнээс жилд 220 орчим тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэх аж. Харин жижиглэнгээр худалдах шатахууны үнэ цаашид
тогтвортой байх төлөвтэй байна гэж Уул, уурхайн яамнаас мэдээллээ. Учир нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 50 орчим хувиар буураад байгаа юм. Манай улсын импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)