Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаас Монголын ипотекийн корпорацын бонд гаргах хүсэлтийн талаар хэлэлцэж шийдвэр гаргасан байна. Монголын ипотекийн корпораци өмнө нь бонд гаргаж байсан туршлагатай бөгөөд энэ удаад 454 тэрбум төгрөгийн бонд гаргах хүсэлт гаргасны СЗХ-ноос зөвшөөрчээ.
Өнгөрсөн жил тэд 870 тэрбум гаруй бондыг гурван удаагийн нийлбэр дүнгээр гаргаж байсан аж. 2013 онд анх гаргасан бондын 49 хувийг дахин санхүүжүүлсэн зээлийн багц дээр суурилж, 51 хувь нь шинээр олгосон зээл байсан бол энэ удаа 75 хувийг нь шинээр олгох зээлд зориулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэгэхээр нийт 9900 гаруй хүний орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэх юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (5)