Он гарсанаас хойш долоо хоног тутам нэмэгдэж байгаа ам.доллар өнөөдрийн байдлаар 1.936 төгрөгийн ханштай байна. Арилжааны банкуудаар ам.доллар 1.927-1.933 төгрөгийн ханштай худалдаалагдаж байгаа аж. Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт 1948 төгрөг болж нэмэгдсэн “ноён” долларын ханш өнөөдөр 10 гаруй төгрөгөөр буурсан таатай үзүүлэлт гарчээ. Ингээд Монголбанк болон арилжааны банкуудын долларын ханшийн мэдээллийг доорх зургаас харна уу