Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ологосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны эцэст 12.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 145.8 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурчээ. Харин өмнөх оныхоос 1.7 их наяд төгрөг буюу 16.1 хувиар өссөн байгаа аж. Хугацаа нь хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 269.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 175.2 тэрбум төгрөг буюу 39.4 хувиар буурч, өмнөх оныхоос 151.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин өсчээ. Банкны ситсемийн хэмжээгээр чанаргүй зээл 625.7 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 5.7 тэрбум төгрөг буюу 0.9 хувь, өмнөх оныхоос 59.9 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл (1)