Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны эцэст 10.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 715.3 тэрбум төгрөг буюу 7.2 хувиар нэмэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 1.2 их наяд буюу 1.6 хувиар өссөн гэсэн үг юм. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн оны сүүлчээр 809.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 40.7 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар өсч, өмнөх оныхоос 31.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй гарчээ. Үүнийг хувиар тооцвол 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.