Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байсныг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2014 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 11 хувиар өсчээ. Харин инфляци өмнөх бага зэрэг өссөн бөгөөд 0.8 хувиар нэмэгдсэн байна. Инфляци ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, хувцас бөс бараа, гутлын бүлгийнхний үнэ 1.5 хувиар өссөнтэй холбоотой юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.