Ам.долларын ханш 1948 төгрөг болж өслөө. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаар Арилжааны банкуудын зарж байгаа доларын ханш 1944-1948 төгрөгийн хооронд байгаа бол “Найман шарга” зах дээр 1945 төгрөг боллоо. 2015 он гарснаас хойш ам.долларын ханш даруй 100 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. Эдийн засагчид энэ үеийг ам.долларын хамгийн өсөлт багатай үе гэдэг бөгөөд цагаан сараас хойш улам хурдацтай өсөх магадлалтай хэмээн болгоомжилж байна. Даширамд дурдахад Засгийн газар 2015 оны төсвийн тодотголд ам.долларыг 1800 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тусгасан юм.
Сэтгэгдэл (2)