Монголын хөрөнгийн биржийн өдрийн үнэт цаасны арилжаагаар 21 хувьцаат компанийн нийт 37,668 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Энэ өдөр “II” ангилалд 18 компанийн 22,037 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд 3 компанийн нийт 15,631 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Харин ТОП-20 индекс 14,720.85 нэгж 0.06 хувиар өссөн үзүүлэлттэй байна.